ЖИВЖ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙГ АВАРСАН 19 НАСТАЙ ЗАЛУУ ӨӨРӨӨ АМИА АЛДЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Битүүгийн тохой гэдэг газарт Ерөө голд живж байсан бага насны хоёр хүүхдийг аварсан иргэн өөрөө амиа алджээ. Уг ослын дуудлагыг зургаадугаар сарын 16-ны 11:24 цагт онцгой байдлын албанд очсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг 17-ны өдрийн өдрийн 05:30 цагаас эхлүүлсэн байна.
Аврагчид анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т Хуучин модон гүүр гэдэг газар хүртэл дөрвөн удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, гурван метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.