МАН НЭР ДЭВШИГЧИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР СЕХ-НД ХҮСЭЛТ ГАРГАЛАА

GNNGNN
Jun 18, 2024  
Jun 18, 2024 - 11:38
 0
МАН НЭР ДЭВШИГЧИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР СЕХ-НД ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар бүртгүүлсэн ажиллаж байсан П.Отгонбаатар үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээд байсан юм. 

Уг асуудалтай холбогдуулан МАН-ын зүгээс Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн, эгүүлэн татах улс төрийн шийдвэрийг гаргасан тухайгаа  өнгөрөгч бямба гарагт зарласан. 

ГЭВЧ Г.САЙХАНБАЯР НЬ НАМ НЭР ДЭВШИГЧИЙГ ЭРҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ ТУЛ СОНГУУЛИЙН КОМПАНИТ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭДГЭЭ ХЭЛСЭН.

Дээрх асуудлуудтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан холбогдох баримт бичгийг хавсарган Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт гаргалаа.