УЛААНБААТАРТ БОРООТОЙ, ӨДӨРТӨӨ 15 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2026 оны 05-р сарын 20-ны 20 цагаас 05-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4…-9 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Донод-Монголын тал нутгаар +12…+17 градус, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгаар +18…+23 градус, Дорнодын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө сэрүүсэж +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.
