ОНЦЛОХ НЭР ДЭВШИГЧ Н.БАТСҮМБЭРЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХИЙСЭН ТАВАН АЖИЛ

GNNGNN
Jun 18, 2024  
 0
ОНЦЛОХ НЭР ДЭВШИГЧ Н.БАТСҮМБЭРЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХИЙСЭН ТАВАН АЖИЛ

Энэ жилийн УИХ-ын сонгуулиар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт Н.Батсүмбэрэл нэр дэвшиж буй. Түүнийг “Монгол коммент” нэвтрүүлгийн үеэр “Хаана ч, хэзээ ч итгэж болох залуу. Газрын асуудлыг зоригтой хөндөж, сонсгол болгохыг дэмжсэн нэгэн” хэмээн тодотгож байна лээ. Тэр сүүлийн дөрвөн жил Чингэлтэй дүүргийг удирдаж байгаа юм.

Сонгогчдын уулзалтын үеэр ер Чингэлтэй дүүргийн оршин суугчид “Сүмбээ дарга” хэмээн дотночлон авгайлж байв. Тэр дүүрэгтээ танигдсан нэгэн юм билээ. Чингэлтэй дүүрэг боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжил дутмаг, газар олголт замбараагүй, ногоон байгууламж цөөн, бохирдол ихтэй байсан нь саяхан. Энэ бүх сегментэд дөрвөн жилийн хугацаанд бодитой урагшилсан болохоор, бас иргэдтэй ойр дотно ажилладаг учраас аргагүй.

Тэгвэл, тэр Чингэлтэй дүүргийг удирдахдаа яг юу хийсэн бэ?

“Сэлбэ дэд төв” буюу гэр хорооллыг орон сууцжуулах бодит эхлэл

Тус төслийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12 мянган айл, 50 мянган иргэн орон сууцтай болох юм. 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламжтай байна. Эхнээсээ 500 айл газраа чөлөөлж өгөөд буй. Төлөвлөгөө бүрэн гарсан. Айлуудын газрыг чөлөөлөхөд ч үнэлгээ, харилцан ойлголцлыг шинэ түвшинд, иргэнд ашигтайгаар, хуулийн дагуу хандаж байгаагаараа онцлог. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг хэзээ ч бүтэшгүй сонсогдож ирсэн ажил энэ удаа, Чингэлтэй-Сүхбаатар дүүргээс эхэлж байгаа юм.

Газар чөлөөлөлт, ногоон байгууламжууд

Олон жил яригдан дуншсан Урт цагааныг нурааж, оронд нь дахиад л барилга биш ногоон байгууламж байгуулах ажлыг энэ хүрээнд онцолно. Мөн газар доорх автозогсоол ч баригдах юм. Үүнээс гадна 26 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн хэдийнэ байгуулагдсан. Нийт 45.5 га талбайд 100 мянга гаруй мод тарьсан нь ч үүнд хамаарна.

Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт 1500 орчим газрыг чөлөөлжээ. Чөлөөлсөн газрын заримд ногоон байгууламж байгуулсан бол дийлэнхэд нь зургаан эмнэлэг, дөрвөн сургууль, долоон цэцэрлэг барьсныг онцлууштай.

Боловсролын салбарт: Олон улсын цэцэрлэгийн хөтөлбөр нэвтрүүлж, хичээлийн гурван ээлжийг халсан нь

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, 10 цэцэрлэг шинээр барьсан байна. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургууль тус дүүрэгт байхгүй болсон. Мөн Чингэлтэйн сургуулиуд усан бассейн, фитнесс, спорт цогцолбор, хөлбөмбөгийн талбайтай болж, шинэ шатанд дэвшээд байна.

Үүний дээр олон улсын I’m Brick, Steam, Montessori зэрэг хөтөлбөрийг цэцэрлэгүүдэд хэрэгжүүлжээ. Эдгээр хөтөлбөрт нийт 10,251 хүүхэд хамрагдаж байна.

Эрүүл мэндийн салбарт: Шинэ бүтээн байгуулалтууд

Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн төвөө өргөтгөсөн. Улмаар Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх буюу бүсийн хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.

Мөн гэр хорооллуудад эрт илрүүлгийн шинжилгээний цогцолбор байгуулсан. Зургаан эмнэлэг шинээр барьсан.

Үүний дээр АХБ-ны санхүүжилтээр олон улсын жишиг эмнэлэг байгуулахаар газрын асуудлыг шийдэж, шавыг нь тавиад байгаа юм. Ижил төсөл өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжсэн. Ингэхэд газар чөлөөлөлтийн асуудалд хамгийн их цаг авч байв. Харин Н.Батсүмбэрэл богино хугацаанд шийдсэнд салбарынхан ам сайтай байгаа.

Аюулгүй дүүрэг – “Ногоон бүс”

Чингэлтэй дүүрэг бүрэн камержжээ. Нийслэлийн “Ногоон бүс” нэртэй ерөнхий санаачилгын хүрээнд 572 цэгт 2633 ширхэг камер байршуулж. Үүний дараа гэмт хэрэг 40 хувиар буурсан статистик байна.

Мөн Чингэлтэй дүүрэг хогны менежментээр толгой цохидог. Тогтсон цагийн хуваариар хувийн ААН-үүд ачдаг. Тэгвэл, цагийн хуваарь зөрчиж хогоо гаргаж хаясан иргэн, ААН-үүдийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцож эхлээд буй.

Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жил Чингэлтэй дүүргийн гэрэлтүүлэг 99.5 хувьд хүрсэн байна. Нийт 11709 гэрэл “асжээ”. Эдгээрийг базвал аюулгүй дүүргийн концепц хамгийн амжилттай хэрэгжсэн байна.


Тавыг онцлоход ийм байна. “20 минутын хот” концепцод бэлтгэж эхэлсэн, төрийн ажил нь 100 хувь ил тод, нээлттэй гэж үнэлэгдсэн, дөрвөн жилийн өмнөхөөс дөрөв дахин их төсөв бүрдүүлсэн гээд дурдах зүйл олон.

Н.Батсүмбэрэл Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт МАН-аас,

  • Н.Учрал
  • Д.Цогтбаатар
  • М.Оюунчимэг
  • О.Батнайрамдал
  • Г.Дашням нартай хамт нэр дэвшиж байна.

Сүхбаатар дүүргийн МАН-ыг Н.Учрал, Чингэлтэй дүүргийн МАН-ыг Н.Батсүмбэрэл удирдаж байгаа. Тэдний хоршил, багийн хамтын ажиллагаа өндрөөр үнэлэгдэж буй. “Засаг даргаа багаар нь сонгоно” гэсэн иргэдийн үнэлгээ бодит харагдаж байна.