“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

GNNGNN
Aug 8, 2024  
 0
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд  Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулагдах бөгөөд "Соёлын биет бус өв"-ийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч,  10 гаруй гадаадын улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцоно. 

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэн бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.