“ХАРМАГТАЙ” ТӨСЛИЙН ХЯНАЛТЫГ ШИЛЖҮҮЛЭХ XANADU MINES, ZIJIN MINING-ИЙН ХЭЛЭЛЦЭЭ БҮТЭЛГҮЙТЖЭЭ
“ХАРМАГТАЙ” ТӨСЛИЙН ХЯНАЛТЫГ ШИЛЖҮҮЛЭХ XANADU MINES, ZIJIN MINING-ИЙН ХЭЛЭЛЦЭЭ БҮТЭЛГҮЙТЖЭЭ

Xanadu Mines болон Zijin Mining-ийн хоорондын Хармагтай төсөлд хяналт шилжүүлэх хэлэлцээр амжилтгүй болж, Xanadu Mines компанийн удирдлага шинэ стратегийн боломжуудыг судлах болжээ
Хэлэлцээрийн явц ба төслийн хяналт шилжих нөхцөл
2022 оны 4-р сард Xanadu Mines компани Zijin Mining Group-тэй стратегийн түншлэл байгуулж, Zijin компанид 9.9% хувьцаа эзэмшүүлэх хэлэлцээр хийсэн. Дараа нь 2023 оны 3-р сард энэ хувьцаа эзэмшилтийг 19.9% хүртэл нэмэгдүүлж, Khuiten Metals нэртэй 50/50 хамтарсан компани байгуулсан. Khuiten Metals нь Хармагтай төсөлд 76.5% эзэмшдэг бөгөөд Zijin нь төслийн урьдчилсан боломжийн судалгааг (PFS) санхүүжүүлэхээр 35 сая ам.доллар оруулсан.
2024 оны 10-р сард PFS-ийг дуусгасны дараа Xanadu Mines компани Zijin-д хоёр төрлийн 6 сарын хугацаатай “put option” санал болгосон:
- 50% хувьцаагаа 50 сая ам.доллараар зарах.
- 25% хувьцаагаа 25 сая ам.доллараар зарах ба үлдсэн 19.1% хувьцааны зардлыг Xanadu Mines хариуцах.
Хэлэлцээрийн хугацаа дууссан ба ирээдүйн төлөв
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Zijin-ийн санал нь хууль эрх зүйн хувьд баталгаагүй байсан тул Xanadu Mines-ийн удирдлага энэ саналыг хүлээн аваагүй байна. Үүнээс үүдэн, 2025 оны 5-р сарын 4-нд Xanadu Mines компани Zijin Mining Group-тэй байгуулсан exclusivity буюу онцгой хэлэлцээрийн хугацаа дууссан гэж зарласан. Үүний дараа Xanadu Mines компани шинэ боломжуудыг судлах, тухайлбал 25% put option-ийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах шаардлагатай болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2025 оны 6-р сарын 4-нд онцгой ерөнхий хурал (EGM) зохион байгуулахаар төлөвлөжээ
Хэрэв Xanadu Mines компани 25% put option-ийг хэрэгжүүлбэл, энэ нь Хармагтай төслийг Zijin Mining Group-д бүрэн шилжүүлэх боломжийг олгоно. Харин put option хэрэгжихгүй бол, Xanadu Mines компани өөр санхүүжилтийн эх үүсвэрүүдийг хайж, төслийн хөгжлийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна
Энэхүү үйл явц нь Хармагтай төслийн ирээдүй, мөн Xanadu Mines компанийн стратегийн чиг хандлагыг тодорхойлох чухал үе шат болж байна