ТУУЛ ГОЛД 29 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ЖИВЖ, НАС БАРЖЭЭ

GNNGNN
Aug 8, 2024  
 0
ТУУЛ ГОЛД 29 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ЖИВЖ, НАС БАРЖЭЭ

Туул голд 29 настай эмэгтэй живж, нас баржээ. Тодруулбал, өчигдөр "Хан-Уул дүүргийн Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн живж, урсаад явж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан, очиж иргэн Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар тухайн иргэний цогцос Маршалын гүүрнээс баруун зүгт нэг км зайд модонд гацсан байдалтай байсныг олж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.