ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ЭНЭ ОНД 50.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар хийлээ. Мөн үеэр цагдаагийн байгууллагад шийдвэрлэж буй гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 36.4 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 96343 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 2375 удаагийн давтан үйлдэл бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед орон сууц зарах, түрээслэхтэй холбоотой гэмт хэрэг нийтлэг бүртгэгдэж байгаа бол дараа нь цахим орчинд бусдыг залилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн гадаад улсад виз гаргана гэх залилан цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 710 холбогдогчтой 14 хэрэгт 50.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.