ИРГЭДИЙН ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭСЭН 90 ГАРУЙ ШУУДАЙ ХУШ МОДНЫ САМРЫГ ХУРААН АВЧЭЭ
Богдхан уулын дархан цаазат газарт байгалийн дагалдах баялаг хуш модны самар хууль бусаар түүх, бэлтгэх зорилгоор иргэд ууланд бөөнөөр отоглон гарах үйдэл нэмэгдэж байгаа тул гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Экологийн цагдаагийн алба”-тай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “ОТОГ” арга хэмжээг зохион байгуулсан байна
Хамгаалалтын захиргаа, Экологийн цагдаагийн албаны 50 гаруй албан хаагчид хамтран 7 хэсэгт хуваагдан Богдхан ууланд үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд нэгдсэн хяналт шалгалтаар 8 отог, 80 гаруй иргэн, 45 гаруй тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, 90 гаруй шуудай цайруулсан самар хураан авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлээд байна.
Мөн дархан цаазат газраас мод бэлтгэн тээвэрлэсэн, тарвага агнасан тус бүр 1 зөрчил илрүүлэн Экологийн цагдаагийн алба шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна