“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ-БАРУУН БҮС” АРГА ХЭМЖЭЭ “БИЗНЕС УУЛЗАЛТ”-ААР ЭХЭЛЛЭЭ

GNNGNN
Apr 28, 2024  
Jul 19, 2024 - 10:31
 0
“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ-БАРУУН БҮС” АРГА ХЭМЖЭЭ “БИЗНЕС УУЛЗАЛТ”-ААР ЭХЭЛЛЭЭ
“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ-БАРУУН БҮС” АРГА ХЭМЖЭЭ “БИЗНЕС УУЛЗАЛТ”-ААР ЭХЭЛЛЭЭ
“Бизнесийн сэргэлт-Баруун бүс” арга хэмжээ “Бизнес уулзалт”-аар эхэллээ.
Эдийн засаг, хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн Засаг даргын тамгын газар болон МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Бизнесийн сэргэлт-Баруун бүс” арга хэмжээний хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод Засаг даргын тамгын газарт “Бизнес уулзалт” боллоо.
Тус уулзалтанд Монголын талаас Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд тэргүүтэй Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн төлөөлөгчид, Оросын талаас ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт төлөөлөгч Кислов Валерий Александрович тэргүүтэй Буриад улс, Тува, Алтайн хязгаар мужуудын төлөөлөгчид оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд хоёр улс болон бүс нутгийн хил хязгаар, боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, бодлоо солилцож, ОХУ-ын зарим аж ахуй нэгжийн төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, илтгэл тавьлаа.