ЗЭСИЙН ҮНЭ 1.5 ХУВИАР ӨСӨЖ, 10 МЯНГА 149 АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ

GNNGNN
Jun 4, 2024  
 0
ЗЭСИЙН ҮНЭ 1.5 ХУВИАР ӨСӨЖ, 10 МЯНГА 149 АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ

Зэсийн үнэ 1.5 хувиар өсөж, тонн нь 10 мянга 149 ам.доллар болсноор сүүлийн гурван долоо хоногийн доод түвшнээсээ эргэн сэргэлээ. БНХАУ-ын үйлдвэрлэлийн “Caixin” индекс тавдугаар сард 51.7 нэгж болж, өссөн нь үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн байна.

Зэсийн үнэ өнгөрсөн сард тонн нь 11 мянган ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байсан ч БНХАУ-ын эрэлт тааруу байх төлөвтэй болсноор тасралтгүй буураад байгаа юм. Энэ он гарсаар зэсийн үнэ 20 хувиар өсөөд байна. Ирэх жилүүдэд зэсийн үнэ тонн нь 40 мянган ам.доллар хүрэх боломжтой гэж хедж сангийн тэргүүлэх менежер Пьюр Андуранд таамаглаж байгаагаа тодотгож байсан юм.