МУГТ Г.БОЛОР-ЭРДЭНИЙГ СҮХБААТАР АЙМАГ 50 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА
“Парис-2024” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг-д дэлхийн хошой аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул түүнийг төрөлх нутгийнхан нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр Сүхбаатар аймгаас түүнийг 50 сая төгрөгөөр урамшуулжээ.
Түүнчлэн Г.Болор-Эрдэнийн анхны багш, таэквондогийн “Эхлэл” клуб, “Амжилт кибер” сургуулийн багш Н.Нэргүйг 15 сая төгрөгөөр, олимпын хорооны дасгалжуулагчийг 5 сая төгрөгөөр тус тус шагнажээ.