Ц.ОТГОНДАЛАЙ ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна. Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдснөөс мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь (Алмата-2022) алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээ ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардлаа.