Ө.ШИЖИР: Д.ЭНХТҮВШИН ГИШҮҮНИЙ ШИЙДВЭР ГАРГАЛЦДАГ БАЙШИНД ХҮССЭН ШИЙДВЭР НЬ ГАРАХГҮЙ БАЙГАА ЮМ УУ ДАА. ТЭГЭЭД Л БАЧУУРААД БАЙГАА БАЙХ

GNNGNN
1-р сарын 31, 2025  
 0
Ө.ШИЖИР: Д.ЭНХТҮВШИН ГИШҮҮНИЙ ШИЙДВЭР ГАРГАЛЦДАГ БАЙШИНД ХҮССЭН ШИЙДВЭР НЬ ГАРАХГҮЙ БАЙГАА ЮМ УУ ДАА. ТЭГЭЭД Л БАЧУУРААД БАЙГАА БАЙХ

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр"Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамаж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. Эрдэнэс тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа улс нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу.

Централ тауэр, "Шангри-Ла"-аас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улс төрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ.

Д.Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх. Та нар санаж байгаа бол сонгуулиар хамгийн олон улс төрчдөд хандив өгсөн компани юу билээ. Бүгд л ил байгаа шүү дээ" гэжээ.