ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖЭЭ ТӨЛӨӨГҮЙ БОЛ 30 ХОНОГ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР БАРИВЧЛАГДАНА
Шүүхийн шийдвэрээр хүүхэддээ тэтгэмж төлөх үүрэг хүлээсэн эцэг, эх нь энэ үүргээ биелүүлээгүй, тодруулбал сар бүр төлөх ёстой тэтгэмжийг 3 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй нь хуульд зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болдог байна. Тодруулбал тухайн эцэг эхийг Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлд заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.