Ж.ГАНБААТАР: ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЬ НҮДЭНД ХАРАГДДАГ ХҮН Л ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ХЭРЭГТЭЙ

МАН-ын УЗ-ийн хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Ерөнхий сайдын томилгоотой холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Уг нь олонх нь засгаа байгуулаад, цөөнх нь хянаад явах ёстой. Гэтэл одоогийн тогтолцоогоор ингэж явахад хүндрэлтэй байгаа. Европын орнууд шиг засгаа хамтарч байгуулахаас өөр аргагүй юм хийчихсэн.
Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, эдийн засагтаа анхаарал хандуулж, улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулж чадах хүн л Ерөнхий сайд болох ёстой гэж үзэж байна.
Долларын ханш өсөж байна. Иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Экспорт өмнөх онуудтай харьцуулахад ихээр буурч байна. Том том олон ажил ярихаас илүүтэй, урдах ажлаа хийдэг, хийж байгаа ажил нь нүдэнд харагддаг хүн л Ерөнхий сайд болох хэрэгтэй гэв.