ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛ ГЭЖ БУСДЫГ ХОРЬЖ, ЗОДОЖ, ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

GNNGNN
May 20, 2024  
 0
ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛ ГЭЖ БУСДЫГ ХОРЬЖ, ЗОДОЖ, ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Цагдаагийн ерөнхий газраас бусдыг хорьж, зодож, заналхийлж байсан этгээдүүийг олж яллагдагчаар татжээ. Тодруулбал, өнгөрсөн 2023 оны 3-6 дугаар сарыг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүрэгт бусдыг өр төлбөрөө төлж барагдуул гэх шалтгаанаар бусдыг зодож хорьсон хэрэг гарчээ. Энэ хэргийг урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгүүдүүд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогоод байна.

Тиймээс тэдний хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглсэн үйлдэлд холбогдуулан энэ оны тавдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хуулийн 13.3 нэг дэхь хэсэг, 17.6 дугаар зүйлийн хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.