0132 ДУГААР АНГИД АЛБА ХААЖ БАЙСАН БАЙЛДАГЧИЙН БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА ГЭВ

GNNGNN
May 26, 2026  
 0
0132 ДУГААР АНГИД АЛБА ХААЖ БАЙСАН БАЙЛДАГЧИЙН БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА ГЭВ

Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн долоо хоногт халагдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон.

 Цэргээс халагдсан долоон байлдагчийн хоёр нь зодуулсны улмаас Улаанбаатар хотод хагалгаанд орсон гэх боловч албаны хүмүүс өөр тайлбар хэлж байсан. Тухайлбал, ХХЕГ-ын Хэвлэлийн албаны дарга У.Пүрэвсүрэн Ergelt.mn сайтад " Бусдад зодуулсны улмаас эрүү нь хугарсан гэх байлдагч жагсаалын үеэр ухаан алдаж унасан болох нь хяналтын камерийн бичлэгт үлдсэн байгаа" гэсэн тайлбар мэдээлэл өгсөн.

Харин дөнгөж саяхнаас цэргийн ангидаа бэртэл авсан 19 настай хүүгийн зураг олон нийтэд ил болоод байна. Тухайн байлдагчийн биеийн байдал маш хүнд, хэд хэдэн удаа хагалгаанд орсон, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Бид энэхүү мэдээллийг маргааш дэлгэрэнгүй байдлаар албаны хүмүүсээс тодорхой тайлбар авч мэдээлэл бэлтгэх болно.