ӨНӨӨДӨР, МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ

GNNGNN
May 24, 2024  
 0
ӨНӨӨДӨР, МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр, маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, Увс нуурын хотгор, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+33 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,борооны өмнө түр зур ширүүснэ. +13…+15 градус дулаан байна.