ӨНӨӨДӨР АМИА АЛДСАН УУЛЧДЫН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ЗУЛ ӨРГӨНӨ

GNNGNN
May 27, 2024  
 0
ӨНӨӨДӨР АМИА АЛДСАН УУЛЧДЫН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ЗУЛ ӨРГӨНӨ

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хүчилтөрөгчийн баггүй, шерпагүйгээр Эверестийн оргилд гараад буцах замдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Ууланд дурлагсдын групп, “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар аялагч клуб хамтран уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг 2024 оны тавдугаар сарын 27-ны 20:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.   

Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ доорх зүйлсийг анхаарна уу.

1. Зул өргөсөн газрыг бохирдуулахгүйн тулд зулын доор тавих зүйл, цаас бэлдэх

 2. Жаргаж дууссан зул болон бусад хог хийх уут. Явахдаа хог үлдээлгүй явах

3. Олон хүн цугласан газар хувийн эд зүйлдээ болгоомжтой байх

 4. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээхгүй, хамгаалах

 5. Бусад иргэд, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх

 6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх

 7. Үймээн самуун үүсгэхгүй байх

 8. Бусдын эрхийг хүндэтгэх

 9. Зөвшөөрөгдсөн цагт үйл ажиллагааг дуусгаж тарах

ТА БҮХНИЙГ ЁС ЗҮЙТЭЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.