ДОРНОДОД 14 НАСТАЙ ОХИН НЭГНЭЭ ЗОДОЖ, БУСАД НЬ БИЧЛЭГ ХИЙЖЭЭ
Нийгмийн сүлжээнд эмэгтэй хүүхдүүд нэгнээ зодож буй бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоосон. Аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна" гэлээ.