ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ШИНЭ САЛБАРЫН НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

GNNGNN
May 27, 2024  
 0
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ШИНЭ САЛБАРЫН НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

Үндэсний номын сангийн шинэ салбар 2024 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ гэж мэдээлсэн. Энэ талаар бид өнөөдөр Үндэсний номын сангийн газраас /2024.05.01/ тодруулахад “нээлтийн үйл ажиллагаа хойшилсон, энэ тавдугаар сард багтаж нээх болно.

Яг хэдний өдөр гэх тов тодорхой гараагүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгвэл өнөөдөр /2024.05.27/ нээлтээ хийхээр болжээ.

Мөн сонирхуулбал, шинэ салбар нь 16 төрөлжсөн уншлагын танхимтай. Тус номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцоно гэж үзжээ.