ЦАХИМААР 56 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ

GNNGNN
Nov 1, 2024  
 0
ЦАХИМААР 56 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ

Сүүлийн гурван сарын хугацаанд Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон иргэн 56 сая төгрөгөө цахимаар залилуулсан. Мөн хамгийн сүүлд 10 удаагийн үйлдлээр 37 сая төгрөгөө залилуулсан гэх мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгджээ.

2024 оны аравдугаар сарын байдлаар Сүхбаатар аймагт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 17 хувийг залилах, үүний 70 хувийг нь цахим залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 60 хувь өссөн дүн юм. Мөн тус аймагт залилангийн гэмт хэрэг хурдацтай өсөж байгааг статистик харуулж байна.

Иймд иргэн та өөрөө анхаарал болгоомжтой байж энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө олон бусдыг хамгаалах. Фейсбүүк, телеграмм зэрэг цахим орчинд тархаж буй ажлын зар, онлайн худалдаа зэрэгт маш сайн хяналт тавьж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.