"ӨНӨР БҮЛ" ТӨВИЙН ЗАХИРАЛ М.ӨЛЗИЙЧИМЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд "Өнөр бүл" хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгт Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан цол, Монгол Улсын Гавьяат багш цолоор "Өнөр бүл" төвийн ахмад багш З.Даниад, ахмад ажилтан Г.Дашмаа, Т.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ж.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан нарт төрийн одон медаль гардууллаа.