Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГЭЭР 20 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

GNNGNN
Nov 12, 2026  
 0
Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГЭЭР 20 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсын цагдаагийн алба хаагчийн гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарч байв. Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу охиноо алдсан цагаас өнөөг хүртэл хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө тууштай тэмцэж яваа. 

Тэгвэл 20 жилийн дараа Монгол Улсаас Малайзад албан ёсны шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуугийн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийв.

Энэ үеэр тэрээр "Өнөөдөр би эцэг хүний хувиар Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны хэргийг үнэн шударгаар шүүж өгөхийг хүсэж байна. Түүний аав охиноо онц хэрцгийгээр алдсан шаналалыг 20 жил тээж явна. Ээжийгээ алдах үедээ Ш.Алтантуяагийн хүү дөнгөж гурван настай байсан. Хүү нь 15 нас хүртлээ гэртээ ээжийгээ ирэхийг хүлээсээр харамсалтайгаар нас барсан" гэлээ.