ХАМГААЛАЛТ ХҮССЭН СЭТГҮҮЛЧ А.БАЯРМААГ АЛБАДАН БАРИВЧИЛЖЭЭ

GNNGNN
May 5, 2024  
 0
ХАМГААЛАЛТ ХҮССЭН СЭТГҮҮЛЧ А.БАЯРМААГ АЛБАДАН БАРИВЧИЛЖЭЭ

ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР АГСАН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21-22 НД ШИЛЖИХ ШӨНӨ ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ЯВААД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖ, УЛМААР ӨНГӨРӨГЧ БААСАН ГАРАГ /2024.04.26/-Т "БОГД ХААН" АМРАЛТЫН ГАЗРЫН ЗОГСООЛ ДЭЭР АВТОМАШИНДАА АМЬ ХОХИРСОН БАЙХАД НЬ ОЛСОН БАЙДАГ.

Тэгвэл талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албан /ЭЦА/-аас албадан баривчилжээ.  Тэрбээр өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр "цэнхэр үст" гэж олонд танигдсан н.Цэрэнтэй хамт цахим хуудсаар нь лайв хийж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярьсан. 

Уг ярилцлагадаа "Нууцад хамаарах их хэмжээний баримт байгаа учир түүний гэр бүл, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа" гэх мэдээллийг яриад ЭЦА-с хамгаалалт хүссэн. Гэвч түүнийг амралтын өдөр албадан баривчилжээ.

Цэнхэр үст н.Цэрэн "Өчигдөр буюу 2024.05.04 нд ярилцлага өгсөн А.Баярмааг өнөөдөр цагдаа нар ирээд баривчлаад явлаа гэж ээждээ хэлээд утас нь тасарч, сураггүй болсон гэнэ" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.