БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫН БИЕД ХАЛДСАН А.ОТГОНБААТАРЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

GNNGNN
Sep 16, 2024  
 0
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫН БИЕД ХАЛДСАН А.ОТГОНБААТАРЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Өнгөрсөн долдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багшийн тоон судалгааг гаргахад улс орон даяар 4200 орчим багшийн дутагдалд орсон.

Үүнээс нийслэлд 2400 багшийн сул орон тоо байгааг судалгааны үр дүн харуулжээ. Мөн судалгаагаар бага ангийн болон математик, англи хэлний багш илүү дутагдалтай гэсэн тооцоолол гарсан байна.  Үүнтэй холбоотойгоор  Боловсролын сайд П.Наранбаяр 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн хэн бүхэнд багшлах эрх олгоно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр энэ журмыг эсэргүүцэж Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар П.Наранбаяр сайд руу өндөг шидэж, биед нь халдлаа. Ийнхүү Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан А.Отгонбаатарыг 100 мянган төгрөгөөр торгохоор болжээ.