ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН 4 ШИЛДЭГ ТАМИРЧИНД ТУС БҮР 2 ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОНО

GNNGNN
May 1, 2024  
 0
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН 4 ШИЛДЭГ ТАМИРЧИНД ТУС БҮР 2 ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОНО

Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 17-р хуралдаанаар энэ цаг үед аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид болох Батаагийн Мөнхболд, Баттөрийн Батсуурь, Бэхбатын Өлзийбат, Золбаярын Баярт нарт тус бүр 2 өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэлээ.

Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд эх орон говь нутгаа төлөөлөн оролцож амжилт үзүүлэхээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд амжилтын эзэд төрөн гарсаар байгаа юм.