Д.ГАНБАТ: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГА
УИХ-ын гишүүн Д.Ганбат “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гарах нь зөв. Ар гэрийнхэн нь ч үүнийг хүсдэг. Олон улсаас мөрдөн байцаагч нарыг авч ирж энэ хэрэг дээр ажиллуулъя.
Нэг цагдаагийн дарга гарч ирээд МАН ялаад, би сонгогдвол энэ хэрэг илэрнэ гэсэн одоо болтол байхгүй. Энэ хугацаанд МАН хэд ч ялав. Хамгийн том хулгайч нарыг МАН ивээлдээ авдаг” гэв.