УЛААНБААТАР ХОТОД ИРЭХ ДАВАА ГАРАГТ ХУР ТУНАДАС ОРНО
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Тодруулбал,
Хур тунадас: Энэ сарын 23-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 23, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Энэ 10 хоногийн хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +5...+10 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна. Харин есдүгээр сарын 27-ноос хүйтэрнэ.