ҮСХ: ТӨРСӨН ХҮҮХДИЙН ТОО ЭНЭ ОНЫ ЕСӨН САРЫН БАЙДЛААР 11.4 ХУВИАР БУУРЧЭЭ
Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сард 43.1 мянган эх амаржиж, 43.4 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 5.6 мянгаар буюу 11.5 хувиар, төрсөн хүүхдийн тоо 5.6 мянгаар буюу 11.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Улмаар мянган хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 мянгаар буурчээ. Бүс нутгийн хувьд, Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говь сүмбэр, Ховд, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.2-3.8 мянгаар илүү, бусад аймагт 0.3-6.6 мянгаар бага байна. Тухайлбал, мянган хүнд ногдох төрөлт Булган аймагт 5.9 мянга буюу хамгийн бага. Энэ нь улсын дунджаас 6.6 мянгаар бага харагдаж байгаа юм.
Харин нас баралтын тухайд, 2024 оны эхний есөн сарын байдлаар нас баралт 13.2 мянга болж өмнөх оны мөн үеэс 298-аар буюу 2.3 хувиар өссөн байна. Улмаар мянган хүнд ногдох төрөлт 12.5, нас баралт 3.8, ердийн цэвэр өсөлт 8.7 хувьтай байна. Улмаар мянган хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Төв, Говьсүмбэр, Хөвсгөл, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Архангай аймагт улсын дунджаас 0.1-0.7-оор илүү, Өвөрхангай, Увс аймагт улсын дундаж түвшинд, бусад аймагт 0.1-0.9-өөр бага байна.