Ч.НОМИН САЙДЫН 18.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ВАУЧЕР ТАРААХ САНАЛ ДЭМЖИГДЭВ

GNNGNN
Nov 1, 2024  
 0
Ч.НОМИН САЙДЫН 18.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ВАУЧЕР ТАРААХ САНАЛ ДЭМЖИГДЭВ

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж буй.

Өнгөрсөн өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад туссан "Соёлын эрхийн бичиг" санаачилгын зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй санал УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас гараад байсан. Зардлыг 18 тэрбум 327 саяар бууруулах энэ санал өнөөдрийн хуралдаанаар дэмжигдсэнгүй.

Тэгэхээр "Соёлын эрхийн бичиг" санаачилга хэрэгжиж эхлэхээр болж байна.

"Соёлын эрхийн бичиг"ийн хүрээнд 14-16 насны хүүхдэд (соёл, урлагийн үйлчилгээнээс хамгийн их хоцордог) нэг жилд 100 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгох, түүгээрээ хүүхэд өөрийн сонголтоор үзвэр үзэх, ном унших, дугуйлан секцэд хамрагдах зэрэг төлбөрөө төлөх юм.