НДС-ААС ОЛГОСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ ӨНГӨРСӨН ОНООС 1024.5 ТЭРБУМААР ӨСЖЭЭ

GNNGNN
Nov 1, 2024  
 0
НДС-ААС ОЛГОСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ ӨНГӨРСӨН ОНООС 1024.5 ТЭРБУМААР ӨСЖЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний есөн сард 4032.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс
1024.5 (34.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 950.9 (37.2 хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 47.7 (88.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2024 оны эхний есөн сард 3767.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 833.7 (28.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 794.2 (29.9 хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 23.7 (14.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Тэтгэврийн даатгалын сангаас 2024 оны эхний есөн сард 507.8 мянган хүнд 3475.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 15.4 (3.1 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 847.3 (32.2 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Харин ажилгүйдлийн тэтгэмжид 2024 оны эхний есөн сард 21.1 мянган хүнд 99.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 2.0 (8.8 хувь) мянган хүнээр буурч, харин олгосон тэтгэмжийн хэмжээ 18.6 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2024 оны эхний есөн сард 58.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 903 (1.5 хувь) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 178.8 тэрбум төгрөг болж 34.1 (23.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 59.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 27.8 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны эхний есөн сард 212.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 96.6 (83.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны эхний есөн сард 137.2 мянган хүн хамрагдсаны 52.3 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.7 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.