ЦУОШГ: ЦАГ АГААР ДУЛААРЧ, ХҮЙТРЭХЭД СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

GNNGNN
Mar 6, 2024  
 0
ЦУОШГ: ЦАГ АГААР ДУЛААРЧ, ХҮЙТРЭХЭД СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор сэрэмжлүүлэг хүргэлээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ: 

Нийт 3,7 тэрбум төгрөгийн хандив Улсын Онцгой Комисст цугласан. Аймаг орон нутагт хүргэж байгаа хүнсний тусламжын бараа бүтэгдэхүүнтэй цуг иргэд аж ахуй нэгж байгуулгаас  хандивласан бараа материалиудыг аймгуудад хувиарлан хүргэх ажиллагааг зохион байгуулж байгаа.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч мөсний зузааны асуудлаар цаг уур орчины шинжилгээний газраас, хөдөө аж ахуй, мал аж ахуй чиглэлд ямархуу өөрчлөлт гарч байгаа талаар мөн ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлэл хүргэнэ.

ЦУОШГ-ийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

Ус цаг уур орчны судалгааны мэдээллийн хүрээлэнгийн гадаргуйн усны судалгааны хэлтэс монгол орны хэмжээнд байдаг ажиглалт хэмжилт бүхий гол мөрөнүүдийн мөсний зузаан ямар байгаа талаар мэдээлэл хүргэж байна. Гуравдугаар сарын 6-ны байдлаар ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. Харин томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байна.