МАХ БЭЛТГЭЖ БАЙСАН ЗАЛУУС "МАХ ЧАНАНА, ЧАНАХГҮЙ" ХЭМЭЭН МАРГАЖ НЭГНЭЭ ХӨНӨӨЖЭЭ

GNNGNN
1-р сарын 21, 2025  
 0
МАХ БЭЛТГЭЖ БАЙСАН ЗАЛУУС "МАХ ЧАНАНА, ЧАНАХГҮЙ" ХЭМЭЭН МАРГАЖ НЭГНЭЭ ХӨНӨӨЖЭЭ

Төв аймагт 45 настай эрэгтэй Ш.Б хамт идэш бэлтгэж байсан залуустай архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар амь хохирогч Х.Б-тэй “мах, чанана, чанахгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Шүүгдэгч “Тухайн үед хутгыг булаацалдаж ноцолдож байхдаа хутгалсан гэж мэдүүлж байсан ч би хутгыг аваад талийгаачийг босож ирэх явцад нь хутгалсан. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж шүүхэд мэдүүлсэн байна.

Улмаар хэргийн газарт байсан гэрч нар болоод шүүх шинжилгээний дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэргээр хүний амь насыг хохироосон болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүхээс: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ш-н Б-ийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.