ҮЕР БУУЖ ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРИЛГА, ОРОН СУУЦ, АВТОМАШИНУУД УСАНД АВТЖЭЭ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтанууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан байна.