18 БОЛОН 19 НАСНЫ ХОЁР ЭРЭГТЭЙ ТОГТООЛ УСАНД ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ
Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай” /гахай байрны хажууд сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т/Тогтоол усны эрэг дээр 5 хүн аялаж явснаас 2 хүн нь тогтоол усанд живсэн тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.