ЦЕГ: ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙХДАА НАС БАРСАН ЗАЛУУ ЦӨСНИЙ ШАЛТГААНТ НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ ГЭХ УРЬДЧИЛСАН ОНОШООР НАС БАРСАН

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ЦЕГ: ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙХДАА НАС БАРСАН ЗАЛУУ ЦӨСНИЙ ШАЛТГААНТ НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ ГЭХ УРЬДЧИЛСАН ОНОШООР НАС БАРСАН

461 дүгээр ангиас гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн 20 настай залуу нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэнийг хэрэгт шалгаж буй нэрийдлээр эрүүдэн шүүж, зодсоны улмаас хүний амийг егүүтгэсэн байж болзошгүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлээд байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл өгсөн. 

“Амь хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр АТГ-д гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хүний эрх зөрчигдсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. О нь 2024 оны дөрөвдүгээр сараас цагдан хоригдож эхэлсэн. Долоодугаар сарын 12-ноос хэвлий, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаас хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ сарын 22-ны өдөр бие нь муудаж, гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн.

Долоодугаар сарын 23-ны өдөр цөсны шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан.

Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар ажиллаж байна. Хорих ангид очиход тухайн хоригдогчдын биед үзлэг хийдэг. 461 дүгээр ангиас нийт 16 удаа үзлэг шинжилгээ хийсэн" гэлээ.