УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХИЙЖ БАЙНА
Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд хийж эхэлжээ. Манай улсад өвчилсөн тохиолдол илрээд байгаа. Тодруулбал 47 настай эрэгтэй 2024 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улс болон Турк чиглэлд нисэж долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн байна. Долдугаар сарын 31-ний 15:25 цагт улаанбурхан болох нь батлагдсан бөгөөд одоогийн байдлаар хоёр тохиолдол,700 хавьтал тогтоогджээ.