СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛААНБААТАР ХОТОД ХӨРСНИЙ УСНЫ ТҮВШИН ДЭЭШИЛЖ ХАЛИА ДОШИН ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ

GNNGNN
Feb 8, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛААНБААТАР ХОТОД ХӨРСНИЙ УСНЫ ТҮВШИН ДЭЭШИЛЖ ХАЛИА ДОШИН ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ

                 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний усны түвшин дээшилж гол, горхины урсац, булгийн эх ундарга нэмэгдсэнээс газрын гадарга дээр халиа дошин үүсэх эрсдэлтэй болоод байна. Иймд сар шинийн өдрүүдээр цаг агаар харьцангуй дулаан байх тул ус намгархаг, халиа үүсэх эрсдэлтэй газар буусан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд халиа дошиноос үүсэх усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Мөн эрсдэл үүссэн тохиолдолд Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 323780 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

                                                                                                    Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар