ПАРИС 2024 ОНЫ ОЛИМПЫН НААДАМД МАНАЙ УЛСЫН 33 ТАМИРЧИН ЕСӨН СПОРТЫН ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ПАРИС 2024 ОНЫ ОЛИМПЫН НААДАМД МАНАЙ УЛСЫН 33 ТАМИРЧИН ЕСӨН СПОРТЫН ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ

Зуны олимпын XXXIII их наадам Францын нийслэл Парис хотноо эхэлж байгаа. Монгол Улс анх 1964 онд Токиогийн олимпод оролцож байсан. “Парис-2024” бол монголчуудын оролцох 15 дахь олимп. Тухайлбар өнгөрсөн хугацаанд олимпоос 30, Паралимпаас дөрвөн медаль авсан юм. 2024 оны олимпын наадамд манай улсын 33 тамирчин есөн спортын төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, жүдогийн төрөлд 10, бөхийн төрлүүдээр ес, буудлага, марафон гүйлтээр тус бүр гурав, бокс, усанд сэлэлт, дугуйн төрлөөр тус бүр хоёр, байт харваа, хүндийг өргөлтөөр тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн олон улсын тавцанд хүч үзнэ. 

Манай баг тамирчдын тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр 20:15 цагт /Улаанбаатарын цагаар/ байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа эхэлнэ. Тус төрөлд байт харвааны Азийн наадмын аварга, ОУХМ Баатархуягийн Отгонболд цэц сорих юм.