ОУХМ Э.ДАВААХҮҮ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

GNNGNN
Jun 12, 2024  
 0
ОУХМ Э.ДАВААХҮҮ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.

Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

10 м-ийн Хийн гар буу эрэгтэй дасгалд:

  • Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 588/240,8 оноогоор Алтан медаль,
  • Орхон аймгийн тамирчин СДМ Г.Батхишиг 557/228,6 оноогоор Мөнгөн медаль,
  • Хилчин спорт хорооны тамирчин СМ Ш.Буянзаяа 580/212,3 оноогоор Хүрэл медаль хүртлээ.

 

 

10 м-ийн Хийн гар буу Эмэгтэй дасгалд:

  • Сонгинохайрхан дүүргийн тамирчин ОУХМ Ц.Анударь 565/241,2 оноогоор Алтан медаль,
  • Хүч спорт хорооны тамирчин МУГТ Ц.Мөнхзул 565/231,9 оноогоор Мөнгөн медаль,
  • Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Т.Баярмаа 563/212,7 оноогоор Хүрэл медалийн эзэн боллоо  гэж Монголын буудлага спортын холбооноос мэдээллээ.