Е-MONGOLIA 4.0 ХУВИЛБАР ХЭРЭГЛЭГЧИД ЧАТ БИЧДЭГ БОЛЛОО
Е-Mongolia цахим систeмийн шинэчлэгдсэн 4.0 хувилбар нээлтээ хийж байна. Энэ үеэр, "Монгол чат" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун 4.0 хувилбар нэмэгдсэн чатны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдөр 4.0 хувилбар нээлтээ хийснээр Е-Mongolia-гийн хэрэглэгчид хоорондоо чат бичиж болдог боллоо. Олон улсын стандарт жишигт нийцсэн, хурдан аюулгүй, хувь хүний нууцлал бүрэн хангагдсан чаттай болж байна. Фэйсбүүк, инстаграмын чаттай адилхан текст, зураг, видео, бүх төрлийн файлыг дамжуулах, оффлайн үед бичсэн чат онлайн болохоор илгээгдэх боломжтой гэх мэт олон давуу талтай. Мөн датаны төлбөр маш бага гарна. Хэдэн мянган хэрэглэгчтэй групп чатыг нээх боломжтой" хэмээн онцоллоо.