НИЙТИЙН ТЭЭВРИЙН 3 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

GNNGNN
May 4, 2024  
 0
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 3 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 05 дугаар сарын 09-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана. 

Тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”, 

Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”, 

Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их монгол гудамж, Олимпын гүүрээр нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн тул иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлээрэй.