ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР АГСНЫ ОХИН Б.АРИУНЗАЯАГ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй иргэдийн жагсаалтад өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн мэдээлэл гараад байсан.
Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас эрэн сурвалжилж байсан бөгөөд иргэн Б.Ариунзаяатай холбоо тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Прокурорын зөвшөөрөл гарсны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтойг онцоллоо.
