ДУУЧИН ЛАНА ДЕЛ РЕЙ АЯЛЛЫН ХӨТӨЧТЭЙ ГЭРЛЭЖЭЭ

GNNGNN
Sep 30, 2024  
 0
ДУУЧИН ЛАНА ДЕЛ РЕЙ АЯЛЛЫН ХӨТӨЧТЭЙ ГЭРЛЭЖЭЭ

Греймийн шагналд нэр дэвшигч дуучин Дуучин Лана Дел Рей 2024 оны 09-р сарын 26-нд Жереми Дуфрине гэгч аяллын хөтөч залуутай гэрлэсэн болохыг олон эх сурвалжууд мэдээлж байна. Тэдний харилцаа саяхан олон нийтэд ил болсон ч тэд танилцаад таван жил болсон аж. Хосууд Луйзанна мужийн Дес Аллемандад эргийн ойролцоо хуримаа хийжээ. 

Энэ нь 39 настай Лана Дел Рейгийн анхны гэрлэлт юм. Харин 49 настай Дуфринегийн хоёр дахь гэрлэлт. Тэрээр Дуфрине өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй гэнэ.