14-17 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД НИЙЛЖ ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭЖЭЭ

GNNGNN
May 28, 2025  
 0
14-17 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД НИЙЛЖ ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭЖЭЭ

Баянзүрх дүүргийн нутагт хүүхдүүд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 25-ны 12:40 цагийн үед нас барсан хүн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсний дагуу харьяалах нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн хэргийн газарт очин хяналт шалгалт хийжээ. 32 настай иргэн Б нь бусдад зодуулж, биед нь үүссэн олон тооны шархны улмаас нас барсан байж. Тус хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг богино хугацаанд олж тогтоон баривчилжээ.Уг хэргийг 14 настай Э, 15 настай Н, 17 настай Ч нар бүлэглэн үйлдсэн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.