Г.ЛУВСАНЖАМЦ: “ЭМНЭЛГИЙН ОР ХҮРЭЛЦЭХГҮЙ, СУРГУУЛИЙН НЭГ АНГИД 55-ААС ДЭЭШ ХҮҮХЭД ЧИХЭЛДЭЭД СУУЖ БАЙХАД, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 33 ХУВЬ НЬ ЗАМ БАРИНА ГЭЖ БОЛОХГҮЙ“

GNNGNN
May 29, 2025  
 0
Г.ЛУВСАНЖАМЦ: “ЭМНЭЛГИЙН ОР ХҮРЭЛЦЭХГҮЙ, СУРГУУЛИЙН НЭГ АНГИД 55-ААС ДЭЭШ ХҮҮХЭД ЧИХЭЛДЭЭД СУУЖ БАЙХАД, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 33 ХУВЬ НЬ ЗАМ БАРИНА ГЭЖ БОЛОХГҮЙ“

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: "Бид "Зам дагаж хөгжил" гэж буруу ярьсаар ирсэн. Автомашин үйлдвэрлэдэг улсууд л ингэж хөгждөг. Манайх шиг улс БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарт хөрөнгө оруулах ёстой.

Харамсалтай нь иргэдийн төлсөн татвараас боловсролд 5 хувь, эрүүл мэндийн салбарт ГУРАВХАН хувийг зарцуулах гэж байна. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, сургуулийн нэг ангид 55-аас дээш хүүхэд чихэлдээд сууж байхад, төлөвлөгөөний 33 хувь нь ЗАМ БАРИНА гэж болохгүй" гэлээ.