Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр арилжиж, малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэнэ
Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалахаар болсон.
Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж мал, махны төвлөрсөн арилжааг энэ сарын 17-нд албан ёсоор эхлүүлжээ. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой аж. Энэ удаагийн арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчид оролцож, 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны махыг нийт 239 сая төгрөгөөр арилжжээ.
Худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар арилжааны системийг бий болгосон байна. Энэ нь захиалгад тулгуурласан дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломж гэв.