СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭНЭ САРЫН 25, 26-НД УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ААДАР БОРОО ОРНО

GNNGNN
Jun 24, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭНЭ САРЫН 25, 26-НД УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ААДАР БОРОО ОРНО

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 25, 26-нд дуу цахилгаантай аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Зургаадугаар сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн.